Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас Өргөмжит ээжүүдийг алдаршуулах ёслолын арга хэмжээг 2016 оны гуравдугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд дүүргийн 16 хорооны 48 ээжийг хүндэтгэн "Буянтай ээж", "Бүтээлч ээж", "Дархан ээж" хэмээн өргөмжилөж, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, ЗД-ын орлогч С.Баасандолгор, ЗДТГ-ын дарга Д.Бат-Очир, ИТХ-ын Төлөөлөгчид болон хороодын Засаг дарга нар оролцож, орчлонгийн сайхан эхчүүд, эмэгтэйчүүддээ эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөлөө.