Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргын ивээл дор жил
бүр уламжлал болгон ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын
дунд зохион байгуулж заншсан “Аварга анги” спортын наадмын албан ёсны тов
гарлаа.
Энэхүү спортын наадам нь ерөнхий
боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,
бие бялдарыг хөгжүүлэх, тэднийг биеийн тамир спортод татан оролцуулах зорилготой
юм.
Уг тэмцээнд Хан-Уул дүүргийн ерөнхий
боловсролын сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөг /эр, эм/, ширээний
теннис /эр, эм/, шатар /эр, эм/, гар бөмбөг /холимог/ гэсэн төрлөөр 3 бүсэд
хуваагдан зохион байгуулагдах юм. Тэмцээнд ангийн нийт сурагчдыг татан оролцуулахын тулд
нэг хүүхэд спортын нэг төрөлд оролцох журам баталсан байна.
Хан-Уул дүүргийн “Аварга анги” энэ сарын 29-31-ний
өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордон болон дүүргийн Биеийн тамир, спортын ордонд спортын төрөл тус бүрт тодрох юм.
ИТХ-ЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА