Хан-Уул дүүргийн Улаан Загалмайн Хорооны дарга, ИТХ-ын Төлөөлөгч Д.Ган-Оч, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамтаар Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлэгт шаардлага гудас, хөнжил гардуулан өглөө.
Тус Эрүүл мэндийн төв нь нарийн мэргэжлийн 24, үйл оношийн болон параклиникийн 16 кабинеттай, 78 ортой хэвтүүлэн эмчлэх тасагтай, 229 эмч ажилчидтайгаар дүүргийнхээ 130 000 гаруй хүн амд эмнэлгийн нарийн мэргэжлийн 1, 2 дах шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.
Жилдээ 27000 гаруй ор хоног ашиглаж, 3500 гаруй өвчтөн хэвтүүлэн эмчлэж, амбулаториор 210000 гаруй хүнд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Тус нэгдлийн харъяанд биеэ даасан салбар амбулатори 1, дүүргийн 1-16 хороонд өрхийн эмнэлэг 14 ажилладаг байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн ачаалал жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд өвчлөл өндөр үед тасгаас гадна нийтийн эзэмшлийн талбайд ор гаргаж, өвчтөн хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байна. "Өнөөдөр дүүргийн Улаан загалмайн хорооноос гудас, хөнжил гардуулан өгсөн нь эмнэлгийн ачааллаас бага ч гэсэн хуваалцсан сайн ажил боллоо" хэмээн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун хэллээ.
ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба