2016 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3, 4
дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурал зохион байгуулагдлаа.
Иргэдийн нийтийн хуралд хороодын иргэд, оршин суугчдаас гадна
Засаг дарга Ч.Пүрэвсүрэн, Ж.Ган-Од, ИНХ-ын дарга Б.Алтанцэцэг, С.Энхтүвшин,
Иргэний танхимын ажилтнууд болон дүүргийн ИТХ-ын Ажлын албаны төлөөлөл
оролцлоо.
Хурлаар хороодын Засаг дарга нар 2015 оны үйл ажиллагааны тайлан тавьж, иргэдийн санал хүсэлтийг сонсов. Иргэдийн зүгээс тухайн хороонд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ 2015 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажилд үнэлэлт дүгнэлт өгсөн юм. Тухайлбал; ХУД-ийн 3-р хорооны Нэхмэлийн шар байрны дахин төлөвлөлт, гудамж талбайн гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, хог тээвэрлэлт зэрэг иргэдийн амьдрал ахуйд тулгамдсан асуудлуудыг хөндлөж, холбогдох албаны хүмүүс тухай бүрт нь тайлбар өгөв. Өнөөдөр /2016-02-22/ ХУД-ийн 10-р хорооны Иргэний нийтийн хурал болно.
ИТХ-ЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА