УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үр дүнд тус дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй хэд
хэдэн барилга байгаа бөгөөд эдгээр барилгад оршин суугаа иргэдийн төлөөлөл,
шийдвэр гаргах эрх бүхий байгууллагатай холбон өгөх зорилгоор энэ сард багтаан
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Нээлттэй сонсгол” зохион байгуулахаар
тогтлоо.
Дүүргийн удирдлага болон ИТХ-ын Төлөөлөгч, хороодын Засаг дарга, Иргэний
танхимын ажилтан, иргэдийн төлөөлөл оролцсон өнөөдрийн уулзалтад “Нэхмэлийн
шар”, “БААМ-ын байр” гэгдэх хуучны орон сууцны дахин төлөвлөлт, Ахмад настай,
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хямд үнэтэй орон сууцаар хангагдах, Монгол улсын
Төрийн дуудлалыг дахин шинэчлэх шаардлагатай байгаа зэрэг санал тавигдсан
юм.
Түүнчлэн
дүүргийн байранд иргэдийн санал авах хайрцаг байршуулах бөгөөд 14 хоног тутамд
Өргөдлийн байнгын хороо санал, хүсэлтийг нэгтгэж иргэдтэй хамтран ажиллах юм
байна.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА