Монгол үндэстний уламжлалт баяр сар шинийн баярыг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг арга хэмжээнд тус хуралд ажиллаж байсан ИТХ-ын дарга И.Лхамсүрэн, Д.Совдоо, ажилтан Ч.Даваа, жолооч Ш.Жаргалсайхан, Д.Ариунболд, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байгаа М.Тогтохням, Б.Энххөдөлмөр, С.Энхтүвшин нарын ахмадууд оролцож ажиллаж байх үеийн дурсамж, түүхээс хуваалцлаа. Түүнчлэн дүүрэг үүсгэн байгууллагдсаны 50 жилийн ойн медалиар зарим хүмүүсийг шагнасан юм.