ИТХ-ын даргын бүрэн эрхийн хүрээнд үйл
ажиллагаа явуулдаг дүүргийн Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн 2016 оны
анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны
удирдах зөвлөлийн хуралдаанаар өнгөрсөн 2015 онд
хийсэн ажлын тайланг сонсч, “хангалттай” гэсэн үнэлгээг өгсөн юм. Мөн 2016 оны төсөв, төлөвлөгөө батлах асуудлыг
хэлэлцсэн бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай тул долоо хоногийн дараа
дахин хуралдахаар энэ удаагийн хурал өндөрлөсөн юм.