Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
хуралдаан 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар дүүргийн Ерөнхий боловсролын 10, 34 дүгээр сургуулийн ой
тэмдэглэх тухай, Соёлын ордны түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлуудыг холбогдох хүмүүс танилцуулав.
Мөн “Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай” асуудлыг дүүргийн ЗДТГ-ын ЗХХ-ийн шагнал хариуцсан мэргэжилтэн
Ш.Ганганбайгал танилцуулж холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргалаа.