Хан-Уул дүүргийн Иргэний
танхимд “Түүхэн замналт 50 жил” номын баяр 2016 оны 01 сарын 07-ны өдөр болж
өндөрлөлөө.
Тус дүүргийн ууган
хороодын нэг болох 9 дүгээр хорооны түүхэн 50 жилийн ойд зориулан бүтсэн уг номын
баярт дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Нийслэлийн ИТХ-ын
Төлөөлөгч Ц.Буяндалай, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч П.Ганбат, Г.Отгонрагчаа, 9-р хорооны ИНХ-ын
дарга Д.Оюунчимэг болон тус хорооны оршин суугч, иргэдийн төлөөлөл нар
оролцлоо.
ХУД-ийн 9 дүгээр хороо
нь Нисэхийн эцэст байрладаг, гэр хорооллоос бүрддэг бөгөөд тус хороонд 114-р
сургууль, 134-р цэцэрлэг, Аяут өрийн эмнэлэг, Тавин ус эмийн үйлдвэр, Таван
тэргүүн хүнсний үйлдвэр зэрэг 35 аж ахуйн нэгж байгууллага 2292 өрхийн 8515
иргэнд үйлчилдэг байна.
“Түүхэн замналт 50 жил” номыг тус хорооны ИНХ-ын дарга Д.Оюунчимэг санаачлан эмхэтгэж, НИТХ-ын Төлөөлөгч Ц.Буяндалай болон дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч П.Ганбат нар санхүүжүүлэн иргэдийн гарт хүргэсэн байна.