НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Завхан аймгийн Шилүүстэй сумын АН-ын 30 гишүүн танилцах уулзалт хийлээ

2016-01-07

Завхан аймгийн Шилүүстэй сумын Ардчилсан намын төлөөлөл өнөөдөр Хан-Уул дүүрэг болон дүүргийн Ардчилсан намын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах уулзалт боллоо.

Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга, Ардчилсан намын дарга, МоАХ-ын дарга Д.Батбилэг, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Буяндалай, ХУД-ийн Засаг даргын Эдийн засаг, хөрөнгө оруулалт, гэр хорооллын хөгжил, мэдээллийн технологийн асуудал хариуцсан орлогч Т.Чингүнжав, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Д.Бат-Очир, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч А.Отгонбаатар болон хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Улаанбаатар хотоос 969 км зайд орших тус сумын Ардчилсан намын төлөөлөл төрийн бодлого, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах шинэлэг санал, санаачлагын талаар харилцан мэдээлэл авч, туршлага судлан, харилцан ярилцлаа.

Энэ үеэр ХУД-ийн Ардчилсан намын дарга Д.Батбилэг намын үйл ажиллагааны талаарх шинэлэг арга барил, сайн туршлагаасаа хуваалцсан бол Засаг даргын орлогч Т.Чингүнжав дүүргийн 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид тавьж буй зорилтыг танилцуулж харилцан мэдээлэл солилцсон юм.

Шилүүстэй сумын Ардчилсан намын дарга Д.Алтаншагай дүүргийн сайн туршлагаас судлах, танилцах, уулзалт хийх хүсэлтийг хүлээн авсанд талархсанаа илэрхийлээд цаашид хамтран ажиллах, туслаж, дэмжиж байхыг хүслээ.

Улаанбаатар хотод ирсэн тус сумын төлөөлөл төрийн ордонтой танилцах, ОУ-ын Хүүхдийн “Найрамдал” төвд  “Хувь хүний хөгжил” сэдэвт хоёр өдрийн семинарт оролцох аж.

Одоогийн Шилүүстэй сумын үндэс суурийг анх 1712 онд Халхын хойд замын баруун гарын этгээдийн хошуу буюу Сайн Ноён Хан аймгийн Эрдэнэ вангийн хошуунаас тасалж байгуулжээ. Хуучин Сайн Ноён Хан аймгийн Хушууч Мэргэн бэйсийн хошууны Тайж нар, Гол багууд болон Нарованчин хутагтын шавиас 1923 онд Зүүн Чандмань, Баруун Чандмань, Зүүн Туулайт гэсэн 3 сумыг байгуулсан нь ардын засгийн анхны орон нутгийн засаг захиргааны нэгж байсан аж. 1924 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоол, аймгийн анхдугаар бага хурлаар дээрх 3 сумыг нэгтгэж Шилүүстэй гэж нэрлэн батлагдаж байсан түүхтэй аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%