НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хан-Уул дүүргийн 96 иргэн төрийн дээд одон, медалиар шагнагдлаа

2015-12-28

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ,  батлан хамгаалах, мал аж ахуй, хөдөө аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Хан-Уул дүүргийн 96 иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн одон, медалиар шагнажээ.

Шагналыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор нар өнөөдөр гардуулан өглөө.

Хөдөлмөрийн хүндэт медалиар ХУД-ийн 14-р хорооны иргэн Ш.Батмөнх, ХУД-ын Эрүүл мэндийн төвийн лаборант Ч.Алтантөгс, Аж үйлдвэрийн танхимын арбитрч Д.Янжинхорлоо нарын 15 иргэн, Алтан гадас одонгоор ХУД-ийн 1-р хорооны өндөр настан Ч.Дарьсүрэн, 2-р хорооны өндөр настан Н.Цэвгээ, 13-р хорооны иргэн ахмад багш Л.Дэнсмаа, 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа, ТВ5 телевизийн Улс төр мэдээллийн албаны дарга Б.Отгон, 71-р цэцэрлэгийн нярав А.Манжаа нарын 47 иргэн, Хөдөлмөрийн гавьяаны ула н тугийн одонгоор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Бас-Оргил, дүүргийн 1-р хорооны өндөр настан Г.Улаантөмөр, 15-р хорооны иргэн Ц.Ган-Өлзий нарын 8 иргэн, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр Б.Бурмаа нар шагнагдлаа.

Эдгээр хүмүүст ИТХ-ын дарга Д.Батбилэг баяр хүргээд, олсон ололт, хуримтлуулсан туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэн, уламжлуулахыг тодотгон хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%