Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт орших “Буянт Ухаа
2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын 30
барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, 6 ширхэг 5 давхар худалдаа үйлчилгээний төв
ашиглалтанд орж нээлтээ хийлээ.
Төрийн орон сууцны корпораци
зорилтот бүлгийн иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах бодлогын
хүрээнд ажиллаж байгаа. Энэ удаагийн “Буянт-Ухаа 2” хороололд захилгаа нээлттэй
болгосноор хувийн хэвшилд ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, залуу гэр бүл
зэрэг бүх иргэдэд нээлттэй болсон юм.
Шинэ хорооллын нээлтийн ажиллагаанд Монгол
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга
Д.Батбилэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
УИХ-ын дарга З.Энхболд нээлтийн ажиллагааг нээж
хэлсэн үгэндээ “Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэрийг УИХ-ын
хаврын чуулганд багтаан оруулж заавал буцаах болно” гэсэн юм.
“Буянт-Ухаа 2” хорооллын
борлуулалтыг өнгөрсөн 9 сараас эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт
захиалагчдын 90 гаруй хувь нь орон сууцны урьдчилгаа төлбөрийн 10 хувиа төлж
захиалгын гэрээгээ байгуулсан байна.
“Буянт-Ухаа 2” хорооллын
хоёрдугаар ээлжинд 12 давхар 60 барилга, 280 хүүхдийн 3 цэцэрлэг, 1250 хүүхдийн
2 сургууль, 7 давхар 400 гаруй авто машины нэгдсэн зогсоол, цэцэрлэгт хүрээлэн,
спорт цогцолбор, 5 давхар 6 ширхэг худалдаа үйлчилгээний төв баригдах аж.