НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

230 дугаар цэцэрлэг үүдээ нээлээ

2015-12-25

Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 150 хүүхдийн хүчин чадалтай 230 дугаар цэцэрлэг ашиглалтанд орж бяцхан “Эзэд”-дээ үүдээ нээлээ.

Шинэ цэцэрлэгийн нээлтэнд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, ХУД-ийн  ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, ИТХ-ын Төлөөлөгч, 10-р хорооны Засаг дарга А.Бумчумаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

2015 онд дүүргийн хэмжээнд нээгдэж буй 5 дахь цэцэрлэг болох тус цэцэрлэгийг 1,4 тэрбум төгрөгийн дүүргийн хөрөнгө оруулалтаар “Баярс Констракшн” барилгын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар 269 хүүхэд, 30  багш ажилтаны орон тоотой ажиллаж байна.

Тус 230 дугаар цэцэрлэгт хамран сургах тойргийн 2-5 насны хүүхдийн 68,2 хувийг хамруулаад байгаа аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%