НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ИТХ-ын ээлжит XIII хуралдаан болж өндөрлөлөө

2015-12-18

Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIII хуралдаан нийт төлөөлөгчдийн 74 хувийн ирцтэйгээр өнөөдөр хуралдав. 

Уг хуралдаанаар дүүргийн 2015 оны төсөвт тодотгол хийх тухай, дүүргийн нийгэм, эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай, дүүргийн нийгэм эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай, дүүргийн 2016 оны төсөв батлах тухай, дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны төлөвлөгөөний тухай, зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай, Хөгжлийн хөтөлбөрүүдийг хэлэлцэн батлах тухай, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний Тэргүүлэгчдээс 2015 онд зохион байгуулсан ажлын тайлангийн тухай асуудлуудыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг батлан гаргалаа. 


Дүүргийн нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтын хэрэгжилтийг “Бүрэн хангалттай”, Дүүргийн Газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөний биелэлтийг “Бүрэн хангалттай” гэж тус тус дүгнээд, дүүргийн нийгэм, эдийн засгийн 2016 оны зорилт, Дүүргийн Газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөг тус баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%