НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

“120 мянгат”-ын 50 жилийн ой тохиолоо

2015-12-16

Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан түүхэн гавьяаг бүтээлцсэн 120 мянгатынхан буюу Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 50 жилийн ойн баяр өчигдөр тохиолоо.

Анх 1964-1965 онд 22 байшинг ашиглалтад оруулж хүлээлгэж өгсөн нь ажилчны дүүрэгт зориулсан анхны орон сууцны хороолол гэдгээрээ онцлогтой юм. 1992 онд Засаг захиргааны шинэчилсэн бүтцээр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо хэмээн нэрлэгдэж эдүүгээ 2299 өрх бүхий 9498 хүн амтай, 45 байрыг хамруулсан том хороолол болтлоо өргөжин тэлжээ.

Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хорооны 50 жилийн ойн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, НИТХ-ын төлөөлөгч Д.Байдраг, ДИТХ-ын төлөөлөгч, нэгдүгээр хорооны Засаг дарга Б.Болд, хорооны ИНХ-ын дарга М.Тогтохням нар болон үе үеийн оршин суугчдын төлөөлөл оролцлоо.

Нийт 157 га газар нутгийг эзлэх тус хороонд Ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургууль, 53, 67 дугаар цэцэрлэгүүд, Богд хан уулын дархан цаазат газрын захиргаа зэрэг 115 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж, нутаг дэвсгэрийнхээ хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хөдөлмөрлөж байна.

Түүхэн 50 жилийн ойг тохиолдуулан “120 мянгат”-ын ууган иргэдэд “Хүндэт иргэн” жуух бичиг гардуулж, хорооныхоо 50 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат киног толилуулсан юм.

ИТХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%