НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хүүхдийн эмнэлэг барих хүсэлтийг дэмжив.

2015-12-15

Бүгд Найрамдах Унгар улсын хүнд үйлдвэрлэл, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Penta Industry” компаний төслийн удирдагч Плетзэр Иштван өнөөдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг болон ИТХ-ын Төлөөлөгч, 10 дугаар хорооны Засаг дарга А.Бумчумаатай уулзав. Уулзалтаар тус дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн эмнэлэг барих, тоног төрөөхөмжид хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бөгөөд цаашид хамтран ажиллахаар дэмжлэг хүслээ.
ИТХ-ын дарга Д.Батбилэг хамтран ажиллах хүсэлт гаргасанд талархал илэрхийлээд “Манай дүүрэг төдийгүй Монгол улсын хэмжээнд эм, эмнэлэгийн байгууллагын хүчин чадал дутмаг, нэг хүнд хүрэх үйлчилгээ хүрэлцээтэй бус байгаа энэ цаг үед та бүхэн хамтран ажиллах санал гаргаж, тэр дундаа хүүхдийн эмнэлэг барих, дотоод гүйцэтгэл, техник, тоног төхөөрөмжөөр хангах ажил хийгдвэл талархан хүлээн авна” гэв.
Унгар Улсын Penta Industry компаний төлөөлөгчид манай улсад хийх санхүүжилтээ эхний ээлжинд хүүхдийн эмнэлэг барих барилгын ажилд санхүүжилт оруулахаар ажиллаж байна. Цаашид цэвэрлэх байгууламж, цахилгаан станц, ус дулааны салбарт хамтран ажиллах боломж нээлттэй байгааг дурдлаа.
Монгол, Унгар Улс хооронд Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Иштван Тарлосын урилгаар 2015 оны 12 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд тус хотод ажлын айлчлал хийсэн билээ.
Айлчлалаар хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулсан бөгөөд уг санамж бичигт Монгол-Унгарын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар хэлэлцэж тохиролцсоны дагуу Биокомбинат орчмыг 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд нийцүүлэн мал аж ахуйд түшиглэсэн дагуул хот болгон хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тусгасан. Энэ санамж бичигт тусгагдсан ажлыг ажил хэрэг болгох тал дээр дүүргийн удирдлагуудын зүгээс боломжтой бүх талаар дэмжихэд бэлэн байгаагаа ИТХ-ын дарга Д.Батбилэг илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%