ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” сэдэвт дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Сурагчдын хууль эрх зүйн мэдлэг дан ганц сурах бичгээр хязгаарлагдахгүй, УИХ-аас батлагдан гарч буй хууль эрх зүйн өргөн мэдлэгээр тэлж байгааг харж болохоор байлаа. Амьдралд гарч байгаа хүч хэрэглэсэн хууль бус үйлдлийг өөрсдийн сэтгэлгээгээр эсэргүүцэн зогсоохыг сурагчид дуулж, бүжиглэн, асуулт хариултаар мэтгэлцэн уриалж байсан юм. Тус тэмцээний эхний шатанд нийт 9 сургуулийн 29 баг оролцож эцсийн шатанд 11 баг тунаж хууль эрх зүйн мэдлэгээр хоорондоо өрсөлдөж 34-р сургуулийн "Ирээдүйн эхлэл" баг 98 оноогоор нэгдүгээр байранд шалгарч 15-р сургуулийн "Фемида" баг 96 оноо, 59-р сургуулийн "Хуульч" баг 88 оноогоор эхний байранд шалгарав. Тусгай шагналд 41-р сургуулийн "Abosulite" баг тусгай байранд тус тус шалгарлаа.
ИТХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА