НИТХТ-ийн 133-р тогтоолоор Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөрийг баталж Хан-Уул дүүргийн 13-р хороонд хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк багуулахаар боллоо.
Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр нь 3 үе шаттай хэрэгжих бөгөөд:
1-р үе шат болох 2015-2016 онуудад Үйлдвэрлэл, технологийн паркийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж, зам талбайн зураг төслийн ажлууд хийгдэж дуусна.
2-р үе шат болох 2017-2020 онуудад Паркууд байгуулагдан хөрөнгө оруулалт хийгдэн бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ.
3-р үе шат болох 2021-2025 онуудад үйлдвэрлэл технологийн паркийн төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын ажлууд бүрэн дуусах юм.
ХУД ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС