"Анандын зам"ХХК-ний хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье
Өнөөдөр /2015.10.14/ дүүргийн түүхт 50 жилийн ойн босгон дээр Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 8 дугаар хороо, 118-р сургуулийн баруун уулзвараас Дэнж хүртэлх 1,22 км авто зам нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Болд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн Засаг даргын орлогч Т.Чингүнжав, С.Баасандолгор, ИТХ-ын Төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус авто замыг иргэдэд нь хүлээлгэн өгч байгаа "Анандын зам"ХХК-ний хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье