"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийн хүрээнд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийн хүрээнд иргэдийн ажиллаж амьдрах, таатай орчин бүрдүүлэх, дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буюу бямба гаригт зохион байгуулагдсан арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны хамт олон оролцлоо.