НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СУРГУУЛИУД “РОБОТЫН КАБИНЕТ”-ТАЙ БОЛЛОО

2015-10-12

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар 2014 оноос “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн удирдах зөвлөл байгуулагдаж, “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд-Хамгаалал” гэсэн 2 чиглэлээр хэрэгжиж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2014-2015 онд нийт 47 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байна.Тодруулбал, өмнөх онд боловсролын сургалт семинар, багш нарыг чадавхжуулах ажилд анхаарлаа хандуулж ажиллаж байсан бол энэ онд сурагч хүүхдийн сургалтын  орчин техник, тоног төхөөрөмжийг сайжруулах ажлыг түлхүү хэрэгжүүлж байгаа аж. Эдгээр ажлын нэг болох “Роботын кабинет” байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг төрийн өмчийн 10 сургуульд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр 118 дугаар сургууль дээр амжилттай зохион байгууллаа.Түүнчлэн тус хөтөлбөрийн хүрээнд роботын дугуулан байгуулж, хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэн, автоматжуулалтын анхан шатны мэдлэг олгох бөгөөд лего робот нь хүүхдийн хүсэл сонирхолыг татахуйц, хөгжилтэй, бүтээлч, шинжлэх ухаанч арга барилд тулгуурлан физик, хими, дизайн, технологи, математик, мэдээлэл зүй зэрэг хичээлүүдээр эзэмшсэн чадварыг нэгдмэл, бодитой, бүтээлч чадвар болгон төлөвшүүлж, техник сэтгэлгээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой аж.Эдгээр тоног төхөөрөмж  нь нэг иж бүрдэлдээ чөлөөт сонголтоор угсарч болохуйц хуванцар жижиг хэсгүүд, төрөл бүрийн араа, дугуй туузан дамжуурга, програмчлах боломж бүхий төв процессор болон цахилгаан мотор, өнгө, батерей , дуу гэх мэт олон төрлийн мэдрэгчүүдээс бүрддэг цогц хэрэглэгдэхүүн юм байна.Энэхүү “Робот кабинет”-ын нээлтийн арга хэмжээнд ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон сургуулиудын захирал, багш, сургачид оролцлоо.Дашрамд дурьдахад, Хан-Уул дүүргийн Засаг дасаг дарга Ж.Ганхуяг 2013-2014, 2014-2015 оны хичээлийн жилд Боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтаараа тэргүүлж “Боловсролд Ээлтэй Засаг дарга”-аар шалгарчээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%