223 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ
Өнөөдөр/2015.10.06/ Хан-Уул дүүрэгт 223 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг нь 50 бүлэг 120 хүүхдийн хүчин чадалтай, цэцэрлэгийн 2 байртай, 30 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа эхэлж байна. Нээлтийн үйл ажиллагаанд ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон бусад албаны хүмүүс оролцлоо.