НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХУД-ИЙН ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ШАЛГАРЛАА

2015-10-05

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуй нэгж шалгаруулах болзолт уралдаан 4 сар үргэлжилж 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дүнгээ гаргалаа.

Болзолт уралдааны хүрээнд хийгдэж буй тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын явцыг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх  үүрэг бүхий 5 ажлын хэсэг байгуулагдан хариуцсан хороодын аж ахуйн нэгжийн тохижилт, цэвэрлэгээний ажилтай танилцаж, үнэлгээ өгч ажилласан бөгөөд болзолт уралдаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1800 гаруй аж ахуйн нэгж, иргэн оролцсоноос 330 гаруй аж ахуй нэгж томоохон тохижилт хийж смайлаар урамшуулагдсан бол идэвхигүй оролцсон 80 гаруй аж ахуй нэгжид гахай наалтыг наасан байна.

Болзолт уралдааны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт дэх төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд тохижилтын ажилд нийт 1 тэрбум 100 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж, гадна орчны 464.5 мян.м2 талбайг цэвэрлэж, нийт 226,7 мян.м2 талбайд ногоон байгууламж хийсэн байна.

Уралдааны эхний шатны шалгаруулалтанд дүүргээс 52 аж ахуйн нэгж шалгарсан бөгөөд шалгарсан байгууллагуудын мэдээлэл, фото зургийг ub.service.mn  сайтад байршуулан иргэдээс цахимаар санал авч “Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага”-аар 13 номинацид 15 аж ахуйн нэгж шалгарч тус бүр Нийслэлийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн өргөмжлөл, 5 сая төгрөгөөр шагнагдлаа. Үүнд :

  • Цэмцгэр зах худалдааны төв шалгаруулах номинацид - 4-р хороо “Хүннү молл” худалдаа үйлчилгээний цогцолбор төв,
  • Цэмцгэр супермаркет шалгаруулах номинацид 1-р хороо “Жетро холдинг” ХХК-ийн Жетро супермаркет,
  • Цэмцгэр хүнсний дэлгүүр шалгаруулах номинацид 9-р хороо “Мөнх дуурсах” ХХК-ийн хүнсний дэлгүүр
  • Цэмцгэр барааны дэлгүүр шалгаруулах номинацид 3-р хороо “Батсээр” ХХК
  • Цэмцгэр Хөнгөний үйлдвэр шалгаруулах номинацид 3-р хороо “Мөнхийн үсэг” ХХК,
  • Цэмцгэр хүнсний үйлдвэр шалгаруулах номинацид- 15-р хороо “АПУ” ХХК
  • Цэмцгэр төрийн байгууллага шалгаруулах номинацид 3-р хороо “УБЦТС” ТӨХК,
  • Цэмцгэр төрийн бус байгууллага шалгаруулах номинацид- 11-р хороо “Оюуны ундраа” групп
  • Цэмцгэр цэцэрлэг шалгаруулах номинацид- 5-р хороо “71 дүгээр цэцэрлэг”
  • Цэмцгэр эмнэлэг шалгаруулах номинацид- 3-р хороо Эрүүл мэндийн төв
  • Цэмцгэр Спортын ордон, клуб шалгаруулах номинацид – 13-р хороо Эко спорт цогцолбор
  • Цэмцгэр Эмийн шалгаруулах номинацид- 9-р хороо Тавин ус эмийн сан
  • Цэмцгэр Сууц өмчлөгчдийн холбоо шалгаруулах номинацид-                      1-р хороо Тулга-1 СӨХ, 4-р хороо Вива сити СӨХ
  • Цэмцгэр Банк, банк бус байгууллага шалгаруулах номинацид - 3-р хороо “Ариг” банк

Хан-уул дүүрэг нь болзолт уралдаанд идэвхтэй оролцсон дүүргээр шалгарч Нийслэлийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн өргөмжлөл, 2 сая төгрөгөөр шагнагдсан.

Болзолт уралдаанд идэвхтэй оролцсон ажлын хэсгийнхэн болон хороодын ажилтан, албан хаагчид, аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%