НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

М.НЯМСҮРЭН: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2015-10-05

Энэ оны 6 сард 41 дүгээр цэцэрлэгийг түр хугацаагаар хаасан. Одоо энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?

Эцэг эхчүүдийн гомдол ирсний дагуу 41 дүгээр цэцэрлэгт шинжилгээтэй хяналт шалгалт хийхэд эрүүл ахуйн дэглэм алдагдсан зөрчил илэрч, түр хугацаагаар хаасан. Илэрсэн зөрчлийг арилгах ажлын хүрээнд шугам хоолойн засвар шинэчлэл, хоол үйлдвэрлэлийн болон ариун цэврийн өрөөний засвар шинэчлэлийг хийсэн.  Тухайлбалбохирын болон дулааны шугам хоолой, дээврийн засвар болон урсгал засварын ажлуудыг хийсэн. Мөн хүнсний агуулахыг бүрэн шинэчилж, хүүхдийн ариун цэврийн өрөө, гал тогоо зэргийг бүрэн засварлаж тохижуулсан байсан. Тиймээс үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангагдсаны дагуу дахин хяналт, шалгалт хийн актаа сэргээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах бололцоотой байна гэсэн дүгнэлт гаргасан.

Шалгалтын явцад анхаарвал зохих бусад зүйл ажиглагдаж байв уу?

Саяын хяналт шалгалтын явцад ажиглагдсан зүйл бол сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн ашиглалтын тал дээр судалгаа хийж үзье гэсэн санал гаргаад байна.  Өөрөөр хэлбэл, манай хяналт шалгалт нь одоо байгаа байдлыг стандарт, хуулийн хэрэгжилт хэр зэрэг байнаа гэдгийг шалгахаас гадна цаашдаа шийдвэр гаргадаг түвшний хүмүүст байгаа байдлыг мэдээллэх гол үүрэг ноогддог. Тэр утгаараа барилга байгууламжийн насжилтын тухай судалгааг гаргаж хүргүүлье гэсэн бодолтой байгаа.

Энэ судалгааг хийснээр тухайн барилга байгууламж нь хэдийд ашиглалтаас гарах, хэдийд бүрэн хэмжээний засвар үйлчилгээ шаардлагатай  байна вэ гэдгийг тодорхойлж ирээдүйн  төлөвлөлтөнд оруулах зорилгоор тодорхой хяналт, судалгааны ажлыг хийгээд эхлүүлчихсэн явж байна. Энэ тухай дүүргийн засаг даргад болон БСШУЯ-нд саналын хамт хийсэн хяналт шалгалтынхаа тайланг бас давхар явуулсан.

Нөгөөтэйгүүр сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, засвар нь хугацаандаа дуусахгүй байгаа нь хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх ажил удаашралтай явагддагтай холбоотой түүнчлэн тухайн барилгын компани нь хугацаандаа шахагдаж байгаа нэрийдлээр чанар муутай ажил гүйцэтгэх зэргээр сөрөг үр дагаварууд гарч байна. Тиймээс ялангуяа улирлаар батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хичээл сургалт явагддаг газруудын  тендэр шалгаруулалт, хөрөнгө мөнгөний асуудлыг цаг алдуулалгүй эхний ээлжинд шийдвэрлэдэг болгох шаардлагатай байгаа нь харагдсан. Манай улсын хувьд  сургалтын ажлыг сайдын баталсан хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулах  ёстой байдаг. Гэтэл сургуулийн барилгын бэлтгэлийг хангаагүйгээс болоод хэдэн  сараар хойшлогдох явдал гарсаар байгаа нь түүнтэй холбоотойгоор хөтөлбөр шахагдах, сургалтын бэлтгэл бүрэн хангагдахгүйгээр хичээл эхлэх, сурч байгаа сурагчдад ачаалал үүсгэх түүнээс улбаатай сурлагын чанарт нөлөөлөх зэрэг сөрөг байдлууд байсаар байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%