"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"
Өнөөдөр/2015.09.08/ Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ хамтран "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийг тохиолдуулан тус дүүрэгт оршин суух хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Уг хүндэтгэлийн арга хэмжээнд ХУД-ийн ИТХ-ын дарга бөгөөд ЦАУЗБСК-ын дарга Д.Батбилэг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны дарга Б.Бас-Оргил нар оролцлоо.