Энэ өдөр 2015.09.07
Хан-Уул дүүргийн 2014-2015 оны төсвийн хөрөнгөөр хийгдсэн 8-р хорооны нутаг дэвсгэрт тус хорооны иргэд,хүүхэд залуучуудад зориулсан цэцэрлэгт хүрээлэн албан ёсоор нээлтээ хийлээ. Уг нээлтийн үйл ажилагаанд ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг, дүүргийн Засаг даргын орлогч Т.Чингүнжав, С.Баасандолгор нар болон ХУД-ийн ИТХ-ын бусад Төлөөлөгчид, мөн 8-р хорооны Засаг дарга, иргэд өргөнөөр оролцлоо.