Монгол Улсад прокурорын байгууллага үүсэн хөгжсний 85 жил
/2015.08.13/ Монгол Улсад прокурорын байгууллага үүсэн хөгжсний 85 жилийн ой, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 50 жилийн ойг тохиолдуулан үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор иж бүрэн компьютер хүлээлгэн өгөхийн хамтаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа туслах прокурор Д.Туяа, хяналтын прокурор Х.Жанибек, туслах ажилтан Э.Баттулга нарыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт тэмдэг болон Хүндэт үнэмлэх зэргээр шагнаж урамшууллаа.
ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба