НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хан-Уул дүүрэг гурван сая дахь иргэнээ алдаршуулж хүндэтгэл үзүүллээ

2015-08-03

Монгол Улсын төрөөс хүн амын өсөлтийг дэмжих, олуулаа болох хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж буй цаг үетэй давхцан хүн ам зүйн статистикийн тооцооллоор 2015-01-24 ний өдөр МОНГОЛ УЛСЫН ГУРВАН САЯ дахь иргэн мэндэлсэн билээ.

Хан-Уул дүүргийн 6-р хороонд оршин суух МОНГОЛ УЛСЫН иргэн Жаргалсайхан овогтой Даваасүрэн (РД: ХЙ82062103)-ийн 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 25 минутад мэндэлсэн хүү Даваасүрэнгийн Золбаярм нь Монгол Улсын Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн чацуутнаар тодорч, 70 сая төгрөгний мөнгөн шагналаар шагнаж алдаршуулах арга хэмжээг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Иргэдийн хурлын Тэргүүлэгч О.Батхуяг, Тамгын газрын дарга Д.Бат-Очир, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Статистикийн хэлтсийн дарга Гэрэл, 6-р хорооны Засаг дарга Г.Золбаяр болон бусад хэлтэс албады дарга нар оролцлоо.

 

 

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%