НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

О.ГЭРЭЛ: ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН 2015 ОНЫ ТООЛЛОГЫГ ХҮН АМЫН РЕГИСТРИЙН БҮРТГЭЛД СУУРИЛСАН БҮРТГЭЛИЙН АРГААР ЯВУУЛНА

2015-07-01

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсийн дарга О.Гэрэлтэй Статистикийн хэлтсийн үйл ажиллагаа 2015 оны хагас жилийн ажлын талаар тодруулж ярилцлаа.

Сайн байна уу? Та юуны өмнөСтатистикийн хэлтсийн үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулна уу?

Сайн.Сайн байна уу? Статистикийн хэлтэс нь Статистикийн тухай хуулийн дагуу статистикийн бүртгэл, тооллого, судалгааг явуулах, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийг цуглуулж, Нийслэлийн Статистикийн газарт дамжуулах, улмаар статитикийн мэдээллээ нэгтгэн боловсруулж үр дүнгээр танилцуулга судалгаа гаргаж, хэрэглэгчдэд түгээх, хэрэглэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах зэрэг статистикийн үйл ажиллагааг явуулж байна. 

Манай хэлтэс нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, салбарын статистикийн мэдээлэл хариуцсан 5 мэргэжилтэн гэсэн нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Албан ёсны болон захиргааны статистик мэдээлэл гэж та ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу?

Статистикийн мэдээлэл нь албан ёсны болон захиргааны гэсэн 2 хэлбэртэй. Албан ёсны статистикийн мэдээлэл гэдэг нь Статистикийн тухай хуульд заасан, статистикийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, Үндэсний Статистикийн Хорооноос баталсан аргачлал, үзүүлэлтээр нийгэм, эдийн засаг, хүн ам, байгаль орчны статистикийн үзүүлэлтээр гаргасан мэдээлэл юм.

Харин захиргааны статистикийн мэдээлэл гэдэгт Үндэсний Статистикийн Хорооноос баталсан, зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр яам, агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээнд зориулж цуглуулдаг мэдээллүүд багтдаг.

Эдгээр албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулж сар бүр “Хан-Уул дүүргийн нийгэм, эдийн засгийн байдал” танилцуулга, жилийн эцсийн байдлаар Статистикийн эмхэтгэл, салбарын сэдэвчилсэн танилцуулга бэлтгэн дүүргийн удирдлагууд, хэлтэс, албадын дарга, бодлого боловсруулагч нарт болон статистикийн хэрэглэгчдэд хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээдэг. Мөн Нийслэлийн Статистикийн газрын www.ubstat.mn вэб хуудсаар үнэ төлбөргүй түгээж байна.   

      Хэрэглэгчид статистикийн тоо мэдээллийг хаанаас авах боломжтой вэ? 

Статистикийн бүхий л салбарын тоо мэдээллийг улс, нийслэл, аймаг, дүүрэг, сумаар статистикийн мэдээллийн нэгдсэн сан болох www.1212.mn цахим хуудаснаас, ухаалаг гар утас, таблет ашиглан ezStat, Монстат гэсэн аппликейшнээс авч болно. Мөн лавлах 1900-1212 утсаар хэрэглэгчдэд хүссэн тоо мэдээллийг өгдөг.

Дүүргийн статистикийн мэдээллийг Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний цахим самбарт байршуулсан үйлчилгээний дагуу иргэдэд түргэн шуурхай үйлчилдэг. Мөн утсаар болон хэрэглэгчийн е-майл хаягаар хэрэглэгчдэд хүссэн тоо мэдээллийг тухай бүрд нь гаргаж үйлчилдэг. Дээр дурьдсанчлан Нийслэлийн Статистикийн газрын www.ubstat.mn вэб хуудаснаас нийслэл, дүүргийн статистикийн мэдээлэл, танилцуулгийг үнэ төлбөргүй татаж авч болно. Хэлтсийн facebook, twitter хуудсууд ажиллуулж, Статистикийн хэлтсийн цаг үеийн шинэлэг мэдээ мэдээллийг хэрэгчлэгчдэд тогтмол хүргэж байна.

       Статистикийн хэлтсээс 2015 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ямар ажил байна? Мөн хийгдэж байгаа томоохон ажлуудаасаа дурьдвал?

За, 2015 оны эхний хагас жилд манай хэлтсээс хийж, хэрэгжүүлсэн ажлуудаас дурдья.Үүнд: Бидний үндсэн ажил бол албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийг аж ахуйн нэгж байгууллагаас цуглуулан, нэгтгэж, шалган Нийслэлийн Статистикийн газарт дамжуулах байдаг. Эхний улирлын байдлаар давхардсан тоогоор 3527 мэдээллийг аж ахуйн нэгж байгууллагаас цуглуулж, шалгаж, нэгтгэн графикт хугацаанд дамжуулсан байна. Мэдээний хамралтыг нэмэгдүүлэх, бодит байдал сайжруулах үүднээс мэдээнд хамрагдахгүй байгаа аж ахуйн нэгжүүдээр мониторингоор явж, мөн хороодын ХАӨМС-ийг сайжруулах ажлыг цаг тухайд нь хийлгэж, заавар зөвлөгөө өгч ажилласан. Мал, тэжээвэр амьтдын хагас жилийн тооллогыг 2015 оны 6-р сард хийлээ. 2014 оны жилийн эцсийн статистикийн мэдээллээр Дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаарх сэдэвчилсэн танилцуулгыг бичиж хэрэглэгчдэд цахимаар тархаасан. 4-р сард дүүргийн хэлтэс, албадын статистикийн мэдээ, тайлан хариуцсан ажилтнуудад ”Статистикийн мэдээлэл түүнийг боловсруулж, ашиглах нь” сэдэвт сургалт зохион байгуулсан.

2015 онд Хүн ам орон сууцны завсрын тооллогыг улс даяар зохион байгуулах гэж байна.Энэхүү завсрын тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Хүн ам, өрхийн мэдээллийн санг (ХАӨМС) сайжруулах, бүрдүүлэх ажлыг 16 хорооны ХАӨМС хариуцсан зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартай хамтран сангийн баяжилтыг эрчимжүүлж ажиллаж байна. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг нийслэлд зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын А435 дугаар захирамж 2015 оны 5 сарын 19-нд гарсан. Энэ захирамжийн дагуу дүүргийн хороодод тооллогын түр товчоо байгуулах, дүүрэгт завсрын тооллогыг зохион байгуулахад шаардлагатай зардлын төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулахаар ажиллаж байна.

        Хүн ам, орон сууцны завсрын 2015 оны тооллогын талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

Монгол Улсын Статистикийн тухай хуулинд хvн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам зохион байгуулж явуулахаар хуульчлан заасан байдаг. Үүний дагуу энэ онд хүн ам, орон сууцны завсрын тооллогыг зохион байгуулж явуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Энэ удаагийн тооллого нь хүн амын регистрийн бүртгэлд суурилсан бүртгэлийн аргаар явуулж байгаагаар өмнөх тооллогуудаас онцлог юм.

Завсрын тооллого нь статистик мэдээллийг тодотгох, шинэчлэн сайжруулах, хүн ам, өрхийн мэдээллийн санг баяжуулж, төрийн захиргааны болон салбарын төв байгууллагуудын холбогдох сангуудтай уялдуулах, мөн хүн ам орон сууцны  2020 оны ээлжит тооллогыг явуулах суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг дүүрэгт зохион байгуулж явуулах Дүүргийн тооллогын комисст дүүргийн Засаг дарга тооллогын комиссын даргаар,  дүүргийн статистикийн хэлтсийн дарга тооллогын комиссын орлогч даргаар, хүн амын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн тооллогын комиссын нарийн бичгийн даргаар ажиллахаар бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг даргын А435 дугаарзахирамжаар баталсан. Хорооны түр товчооны даргаар дүүргийн хорооны засаг дарга, хүн ам, өрхийн мэдээллийн сан хариуцсан зохион байгуулагч түр товчооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллах юм.

        Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг явуулснаар ямар ач холбогдолтой вэ?

Хvн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2010 онд явуулсан байгаа. Энэ тооллогоос хойш төр засгийн хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийнхэрэгжилт, нийгэм, эдийн засгийн цаашдын чиг хандлагыг тодохойлоход хүн амын талаарх илүү өргөн мэдээлэл бий болгох шаардлага тулгарч байна. Энэхүү хүн амын талаарх өргөн мэдээллийг бий болгоход хүн ам, орон сууцны засврын тооллого нь суурь мэдээлэл нь болох юм.

Тооллогоор хүн ам, өрхийн мэдээллийн санг холбогдох сангуудтай уялдуулж, хоорондын уялдаа холбоо, чанарыг сайжруулна. Ингэснээр мэдээллийн нэгдсэн сүлжээ бүрдүүлэх нөхцөл хангагдаж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ чирэгдэлгүй, түргэн шуурхай болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%