НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХУД-ИЙН 12-Р ХОРООНЫ САНААЧИЛГААР СОНГИНОХАЙРХАН УУЛЫГ ТАХИЛАА

2015-06-25

Монголчууд эртнээс уул ус, байгаль дэлхийгээ тахин тайж ирсэн уламжлалтай. Тахилга гэдэг нь уул, ус, байгаль дэлхийн эзэд (лус, савдаг, навдаг, шивдэг)-ийг хүндэтгэн дээдэлж, од, гараг эрхэсийн орчил хөдөлгөөний сайн тохиол буюу сайн өдөр, цагийг олж, нутгийн ард олон тухайн нутаг орондоо хамгийн ихээр хүндэтгэн дээдэлдэг уул, усандаа идээ, ундааныхаа дээжийг өргөн хүндэтгэл үзүүлж, сүсэглэн залбирч, мөргөл үйлдэх ёслол буюу монголчуудын байгалийг дээдлэх соёлын цогц илэрхийлэл билээ. Тэгвэл 06 сарын 20-ны билигт сайн өдөр Хан-Уул дүүргийн 12-р хорооны санаачилагаар Сонгинохайрхан уулыг тахих өдөрлөг боллоо. Дүүргийн иргэдийн төдийгүй нийслэлийнхний хүндлэн дээдэлж идээний дээжээ өргөдөг Сонгинохайрхан уулын тахилгыг тус хорооныхон хоёр дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ юм.  

Сонгинохайрхан уулыг тахих ёслолд ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, ХУД-ийн 12-р хорооны Засаг дарга Н.Туяацэцэг, ИХТөлөөлөгч А.Отгонбаатар, тус дүүргийн Ахмадын зөвлөл болон иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Энэхүү тахилгын үеэр аймаг сумын цолтой 64 бөхийн барилдаан болж их нас, соёолонгийн насны 80 гаруй морьд уралдсан нь хүрэлцэн ирсэн хүмүүсийн хийморь, сүлдийг сэргээсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%