НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХАН-УУЛЧУУД "БҮҮВЭЙ"-ЭЭР БҮҮВЭЙЛЭГДЛЭЭ

2015-06-25

УДЭТ-ын хамт олон хотын төвөөс алслагдсан дүүрэгт аж төрдөг иргэдэд театрын урлагийг сурталчлах зорилгоор “Хот орчмын” аялан тоглолтоо эхэлжээ. 

Тэгвэл өнөөдөр  Хан-Уул дүүргийн соёлын ордонд УГЗ Н.Ганхуягийн зохиол “Бүүвэй” гурван бүлэгт уянгын драмын жүжгээ тус дүүргийн иргэдэд толилууллаа. ТүүнчлэнЗДТГ, УДЭТ хамтран уг жүжгийг Хан-Уулчуудад үнэ төлбөргүй үзүүлсэн юм. Жүжгийн нээлтэнд ХУД-ын Засаг дарга Ж.Ганхуяг, ЗД-ын орлогч Д.Анхбаяр,С.Баасандолгор,ХУД-ийн соёлын ордны дарга Б.Минжүүр нар оролцож үг хэлсэн юм.​​

Энэ жүжигт хайр халамжаар дутсан эмэгтэй, эх үрсийн үл ойлголцол, хууралт, хувь заяаны гашуун үнэнийн тухай өгүүлэх боловч хүний сайхан сэтгэл, харилцан итгэлцэл, гэр бүлийн үнэ цэн, уучлал, итгэлцлийг амсаж аз жаргалтайгаар цааш амьдралаа босгож буй гэр бүлийн тухай өгүүлдэг аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%