НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Б.ДАВААЖАВ: ХАН-УУЛ ДҮҮРЭГ 50 ЖИЛИЙНХЭЭ ОЙД ЗОРИУЛАН “ХОГГҮЙ-ДҮҮРЭГ, ХОРОО” БОЛОХООР АЖИЛЛАЖ БАЙНА

2015-06-08

Хан-Уул дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Б.Даваажавтай ярилцсанаа хүргэж байна.

-Танай дүүргийн хувьд өнгөрсөн жил удаан хугацаанд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэх аян өрнөөд байсан. Харин энэ жилийн хувьд цэвэр орчин бүрдүүлэхэд хэр анхааран ажиллаж байна вэ?

Бид энэ жил “ХОГГҮЙ –ДҮҮРЭГ, ХОРОО” болно гэсэн уриатайгаар дүүргийнхээ түүхт 50 жилдээ бэлэг барихаар ажиллаж байна.Өнгөрсөн жил нилээн томоохон хур хогыг цэвэрлэсэн. Энэ жил бусад хороодод байгаа жижиг хэмжээний хур хогыг цэвэрлэх тооцоо гаргаад, зурагжуулаад 4 дүгээр сарын 30-нд болсон удирдах зөвлөлийн хурал дээр миний бие танилцуулан хөрөнгийг нь шийдүүлж авсан. Уг тооцоогоор нийт 12 байршилд 1300-аад метр куб хог байна гэсэн судалгаа гарсан. Бид бүх нийтийн цэвэрлэгээг удаа дараа зохион байгуулан идэвхтэй сайн оролцсон байгаа. Мөн дээрээс нь тээвэрлэгч болон тохижилт үйлчилгээний албадуудын хооронд 3 дугаар байранд орсон.

ХОГГҮЙ-ДҮҮРЭГ, ХОРОО” болно гэсэн уриатайгаар дүүргийнхээ түүхт 50 жилдээ бэлэг барина

-Ер нь дүүргээ хоггүй байлгах тал дээр цаашид хийгдэх ажил юу байна?

Цаашдаа дүүргээ хоггүй байлгах зорилгоор хороо бүр дээр эко цагдаахогны байцаагчийг томилохын зэрэгцээ сургуулиуд дээр эко бүлгэм байгуулагдсан байгаа. Тус эко бүлгэмүүдийг сургуулийн захирлууд нь ахлахаар болсон бөгөөд захирамжийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлцэн явж байна. Үүнээс гадна дүүргийн нутаг дэвсгэр дээр хог овоорч болзошгүй газруудыг хараа хяналтандаа аван цэвэрлэгээний асуудал дээр ажилгүй болон гэртээ байдаг иргэдийг ажлуулж байна. Үүнтэй холбогдох санхүүжилтыг Тохижилт үйлчилгээний газар хариуцаж байгаа. Харин хогны байцаагч нар хороод дээрээ бүх хяналтаа тавиад явж байна.  Ер нь бүх нийтийн цэвэрлэгээг жилд 6 удаа хийдэг байсан бол энэ жил тоог нь нэмэгдүүлнэ.

-Энэ хавар танай дүүрэгт мод тарих ажил хэр явж байна? Арчилгаа тордолгоог нь хэрхэн шийдэж байна вэ?

Сая 5 сарын 9-нд Ерөнхийлөгчийн санаачлагаар бүх нийтийн мод тарих өдрийн хүрээнд улсын хэмжээнд байгаль орчны сайдын уриалгаар сая мод тарина гэсэн уриатайгаар манай дүүрэг идэвхтэй оролцож, ажил болгож байна. Бид мод тарих газраа тогтоож, бүх хороо, цэцэрлэгүүддээ үүрэг даалгавар өгсөн. Өнгөрсөн жил гэхэд л 2 удаагийн мод тарилтаар Нисэхийн чиглэл болон Туул голын эрэг дээр мод тарисан. Өнгөрсөн жилийн тод тарилтын ургалт арчилгаа 95 хувьтай байна.

Бид тарисан модныхоо арчилгаан дээр 9 дүгээр хороонд байрлах Байгаль орчноо хамгаалах ТББ-тай хамтран ажилладаг.  Дүүргийн зүгээс тодорхой хэмжээний тусламж дэмжлэг өгч байна. Энэ жилийн хүрээнд Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын яг замын урд талд мод тарьж эхэлсэн. Учир нь гадна дотноос ирж байгаа зхүмүүсд Нийслэлийн нүүр царай болдог гэдэг утгаараа их ач холбогдол өгч ажиллаж байна.

-Энэ жил Яармагийн шинэ зам дагуух ногоон байгууламжийн ажил хийгдэх үү?

Нийслэл дээр манай дүүрэгт хийгдэх томоохон хөрөнгө оруулалттай 400-500 орчим сая төгрөгөөр хийгдэж байгаа наадамчдын зам гэгддэг Яармагийн замын 2 талаар нь 3-5 метрийн өндөр 1200 мод тариад эхэлцэн явж байна.  Наадам гэхэд бүгд суугдаад арчилгаа хийгдээд эхэлнэ. Наадмаар бүх ажил дуусцан байна гэж нийслэлээс мэдэгдсэн.

Яармагийн замын 2 талаар нь 3-5 метрийн өндөр 1200 модтой болно

-Дахин төлөвлөлтийн ажилтай холбогдуулан цаашид хийх цэвэрлэгээний ажил байгаа юу?

Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн ажлууд удахгүй эхлэх гэж байна. Хашаагаа бариад байшингаа нураах явцад бүх хогны тээвэрлэлт, ажиллах цагийн хуваарь, маршрут гээд  бүх л зүлийг зааж өгөхөөс гадна шинээр баригдсан замыг муухай болгохгүйн үүднээс дор бүр нь хяналт тавина. Бидэнд иргэдийн хяналт их хэрэг болдог. Дахин төлөвлөлтийн ажил эхнээсээ иргэдтэйгээ тохиролцоод хашаагаа хатгах хүсэлтээ бидэнд тавьцан байж байна. 4-5 хэсэг газар орно. Үүнээс 2 байр нь эхлэхэд бэлэн болцон бэлтгэл ажил хийгдэж байна.

-Танай дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд та бүхний ажилд хэр тусалж, дэмждэг вэ?

Өнгөрсөн жилийн цэвэрлэгээн дээр ХААИС-ын оюутануудыг дайчилсан. 1200 гад цэвэрлэгээний ажил хийгдсэн. Дахиад энэ жил цэвэрлэгээ хийхээр ярисан. Мөн АПУ компаний дэргэдэх залуучуудын бүлэг нь Туул голоо цэвэрлэх ажилд хамрагдсан байгаа.  Мөн Их тэнгэрийн амнаас Яармагийн гүүр хүртэл нилээн цэвэрлэгээ хийгдсэн. Үүнээс гадна 5 дугаар сарын 2-нд төрийн банкныхан Яармагын гүүрнээс цааш Туул гол дагуу цэвэрлэсэн. Уг цэвэрлэгээнд дүүргээс бээлий, маск, бөөгнүүлсэн хогийг нь ачиж цэвэрлэх зэрэг ажлаар бүрэн хангасан. Эхнээс нь эрчтэй цэвэрлээд байвал хүмүүс хог хаях нь гайгүй байх.

-Дүүрэг дээр одоо  хийгдэж буй бусад ажлуудаас та мэдээлэл өгвөл?  

Манай дүүргийн 7 дугаар сургууль дээр өнгөрсөн жилээс эхэлсэн хөл бөмбөгийн талбай хийгдэж байна. Ажил нь нилээн эрчимтэй явж байна удахгүй хүлээлгэн өгнө. Үүнээс гадна 8 дугаар хорооны гэр хороолол дундах цэцэрлэгт хүрээлэн хийх ажил 50 орчим хувьтай явж байна. Хогтой жалга байсныг шороо асган тэгшлээд дүүргийн хөрөнгөөр цэцэрлэгт хүрээлэн болгож байгаа.  Бэлэн болсныхоо дараа их гоё болно. Ер нь дүүрэг дээр хийгдэж байгаа бүх ажлын явцыг хянадаг ажлын хэсэг байдаг. Үүнийг миний бие ахалдаг. Чанартай гүйцэтгүүлэхийн тулд хяналт шалгалтыг тасралтгүй тавиад явж байна.

Дүүргийн хэмжээний жижиг ажлууд байнга хийгдээд явна. Зам талбай ногоон байгууламжийн ажлууд бүгд эхэлцэн явж байна. Манай дүүрэг дээр 12 компани гэрээгээ хийгээд Энхтайваны гүүрнээс эхлээд ажилдаа орцон байгаа. Наадам гэхэд цэвэрхэн сайхан болцон байх болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%