ХҮҮХДИЙН ХӨДӨЛГӨӨН ЗАСЛЫН КАБИНЕТ, НЯРАЙ ҮЗЛЭГИЙН ӨРӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
ХУД-ийн түүхт 50 жилийн ой, Эх үрсийн баярыг тохилдуулан ХУЭМТ-ийн Яармаг салбарын хамт олноос Нярай үзлэгийн өрөө, Ч.Баттогоо захиралтай “Монгол микрон кашмер” ХХК-ийн хамт олноос Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын өрөөг тохижуулж хүлээлгэн өглөө. Тохижилтын нээлтэнд ХУЭМТ-ийн дарга Т.Пүрэвчулуун, Хан-Уул дүүргийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр, ХУД-ийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Булган, Монгол микрон кашмер ХХК-ын хамт олны төлөөлөл, ХУЭМТ-ийн эмч, сувлагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд оролцлоо. Монгол микрон кашмер ХХК-ын хамт олноос хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхдэд бэлэг гардууллаа.