Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах зорилгоор 2015 оны 05 сарын 27 өдөр Хан-Уул дүүргийн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ, зочид буудал, зоогийн газруудын төлөөлөл 30 орчим аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Уулзалтын үер байгууллагуудын дотоод, гадаад тохижилтыг сайжруулах, иргэдийн цэвэр цэмцгэр таатай орчинд ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлэх, “Шилдэг бренд” сэтгүүлийн тусгай дугаараар дамжуулан дүүргийн шилдэг аж ахуй нэгжүүдийн ажил үйлчилгээг сурталчилах, 50-н жилийн ойн хүрээнд хийгдэх 50 бүтээлч ажил, 50 жилийн ойн логог сурталчлан таниулах, талаар санал бодлоо солилцож цаашид хамтран ажиллахаар боллоо.