Хан-Уул дүүрэг Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 285 ээжид Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардууллаа.
Тус дүүргийн хэмжээнд найман ээжийг алдарт эхийн нэгдүгээр одонгоор, 277 ээжийг алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасан байна.
ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн Засаг даргын орлогч нар тус арга хэмжээнд оролцсон бөгөөд ээж нартаа зориулж монголын язгуур урлаг болох хөөмийгөөр үйл ажиллагааг эхлүүлсэн юм.