Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Чингисийн талбайд "Хүүхдийн баяр"-ын нэгдсан арга хэмжээг зохион байгуулж, нийслэлийн хүүхэд багачууд төв талбайдаа цуглан, баяраа тэмдэглэж байна.
Төв талбайд болж буй 1500 хүүхдийн урлагийн тоглолтыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан, эцэг эх, хүүхэд багачууд үзэн сонирхлоо.
Хан-Уул дүүргийн хүүхэд багачууд ХУД түүхт 50 жилийн ойн арга хэмжээг угтан 500 хүүхдийн бие биелгээ болон урлагын тоглолтоор хүүхдийн баярын арга хэмжээнд оролцсон юм. Тус хүүхдүүдийн бие биелгээг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ихэд сайшааж Хан-Уулийн багачуудад талархлаа илэрхийлж баяр хүргэлээ.