“ХӨТЛӨХ УРЛАГ”-ИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДРӨЛЛӨӨ
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнгөрөгч 03 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шууд ардчилал хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ үзэглэсэн бөгөөд гэрээний дагуу "Хөтлөх урлаг"-ийн сургалтыг дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар болсон. Уг сургалт 2015 оны 05 дугаар сарын 26-29-ны хооронд дүүргийн Төв иргэний танхимд явагдаж, сургалтанд оролцогчид олон нийтийн хурал, хэлэлцүүлэг хөтлөх чадавхи эзэмшиж гэрчилгээгээ гардан авлаа.
Хамтран ажиллах гэрээний дагуу "Дүүргийн Үндсэн дүрэм" боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаж хороо бүрт хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллахаар болоод байна.
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА