НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХАН-УУЛ ДҮҮРЭГ БАЙГУУЛАГДСАНЫ 50 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН “ТА ШАЛГА- БИД ЗӨВЛӨЕ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2015-05-15

ХУД-ийн ЗДТГ, тус дүүргийн  Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран дүүргийн 50 жилийн ойг угтан “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны хүрээнд “Та шалга-Бид зөвлөе” өдөрлөгийг өнөөдөр   “Хүннү молл”-д зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг Засаг дарга Ж.Ганхуяг,  НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга н.Даваасүрэн болон бусад холбогдох албаны удирдлагууд оролцлоо. Мөн арга хэмжээг нээж ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг хэлэхдээ “Манай дүүргээс санаачлан зохион байгуулж буй арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Энэхүү арга хэмжээний ололт нь Мэргэжлийн хяналтын байгууллага нь нийгмийн хандлагаа дагаад шинэлэг иргэдэд хандсан үйлчилгээг би болгож байгаагаараа онцлогтой. Үүнээс гадна  одоо үйлдвэрлэгч, хэрэглэгч, хяналтын байгууллагын байцаагч аль аль нь өмнөх сэтгэлгээгээ өөрчлөн, ажил болгож байгаад бидний зүгээс дэмжин ажиллахад таатай байна”  гэж онцоллоо.

Энэхүү өдөрлөгийн зорилго нь  дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг сурталчилах, бизнесийг дэмжихээс гадна ард иргэдэд эрүүл аюулгүй хүнсний хэрэглээний талаарх мэдлэг олгох, иргэдийг хүнсний хэрэглээний соёлд сургах түүнчлэн дүүргийн түүхэн замналын талаар танилцуулахад оршиж байлаа.

Түүнчлэн хяналтын байгууллага нь үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, нэг зорилго тавьснаар хүрэх түвшин, гарах амжилтаа ахиулах, эрүүл аюулгүй хүнсийг ард түмэндээ нийлүүлэх нэг боломж нээж байна.

Мөн тус өдөрлөгийн хүрээнд “Хүннү Молл”-ын стандарт, үйлчилгээний талаарх танилцуулга хийгдэж, худалдаа үйлчилгээний соёлын талаар  туршлага судалж, харилцан суралцсан  юм.

Хүнсний аюулгүй байдал сэдвээр хүрэлцэн ирсэн иргэдийн дунд богино хэмжээний “АХА” тэмцээн зохион байгуулсан нь танин мэдэхүйн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэдгийг тус өдөрлөгт оролцсон иргэд олон нийт хэлж байлаа.

“Та шалга-Бид зөвлөе” өдөрлөгт идэхтэй оролцсон аж ахуйн нэгжүүдэд Хан-Уул дүүргийн Засаг даргын “Талархлын бичиг” гардуулснаар өнөөдрийн арга хэмжээ энэхүү өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%