ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАЛАА 2015.05.05.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монгол Болгар улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн 118 дугаар сургуулийн урд талбайд Крилл үсгийн хөшөө байгуулах ажлыг эхлүүхэд Бүгд Найрамдах Болгар улсын “Дагин” компанийн ерөнхий менежер ноён ЙОРДАН ГЕНОВ-ын оруулсан хувь нэмэр, хандив зүтгэлийг өндрөөр үнэлж, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагналаа.
Шагнал гардуулах арга хэмжээнд ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Бас-Оргил, Бодлого, эрх зүйн хэлтсийн дарга П.Энхжаргал, Иргэний оролцоо, зохион байгуулалтын хэлтсийн дарга Б. Хандсүрэн нар оролцлоо.
ТЭРГҮҮДЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА