Их цэвэрлэгээний өдөр
Нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн ажлын хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 18-ны Бямба гаригт дүүргийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан албан хаагчид, хороодын Иргэний танхимын ажилтан нар Богдын мүзейн хоёр талаас Оргил худалдааны төв хүртэл бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо. Их Хотынхоо өнгө төрхөнд хувь нэмэрээ оруулж идэвхтэй ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье