НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХУД-ИЙН 16 ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2015-04-10

2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л. Болд нар Хан-Уул дүүргийн 16 хорооны Засаг дарга нарыг хүлээн авч уулзан дүүргийн хороодод тулгамдаад буй асуудлаар санал солилцлоо.

1-р хорооны хувьд, цэцэрлэгт хүрээлэнгийн төсөв болон сургуулийн хөлбөмбөгийн талбайг онцлон ярив.
4-р хорооны хувьд, цэцэрлэгийн байрны их засвар гол асуудал байгаа аж.
5-р хорооны хувьд, сургуулийн спорт заалны асуудлаас гадна бохир ус халих, цэцэрлэгийн байрны их засвар тулгамдаад буй асуудал байна.
6-р хорооны тухайд, цэцэрлэгийн байрны өргөтгөл, үерийн жалганд буусан айлуудын газрын зөвшөөрөл хүндрэлтэй байна.
7-р хорооны тухайд, сургуулийн спорт заал, шинээр цэцэрлэг барих газар, гэрлийн шон доор амьдарч буй айлуудын газрын асуудал хөндөгдлөө.
8-р хорооны тухайд, сургуулийн спорт, урлагын заал, цэцэрлэгийн барилгын шинээр төлөвлөлт, үерийн жалганд далан барих асуудал байгаа аж.
9-р хороонд, сургуулийн спорт заал, иргэдийн чөлөөт цаг өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн шаардлагатай байна.
10-р хороонд, нисэхийн орон сууцны пасад, цэвэрлэх байгууламж, цэцэрлэг сургуулийн хүрэлцээ муу байна гэж мэдээллээ.
12-р хороонд, Сонгины амралтын гүүрний засвар, сургуулийн барилгын мөөгөнцөртсөн байдал, сургуулийн спорт талбай хүндрэлтэйд тооцогдож байна.
13-р хороонд шинээр тавигдсан зам дээр барилгын хүнд даацын машин олноор, шөнийн цагаар явж байгаагаас эвдрэл үүсч байгааг мэдээлэхийн сацуу 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн асуудлыг хөндлөө.
14-р хороонд, гэрэлтүүлэгийн асуудал нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байна.
15-р хороонд, хүн амын өсөлтөөс шалтгаалж цэцэрлэг, сургууль, ахмадын төвийн өргөтгөл нэмэгдэж байгааг тоон үзүүлэлтээр тайлагналаа.
16-р хороо, цэцэрлэг, сургууль, соёлын төвийн асуудал хурцаар тавигдаж байна.
Гишүүд хороодын Засаг дарга нартай асуудал нэг бүр дээр шийдэл олохоор ярилцан ,хурдан шуурхай, үр дүнтэй ажиллахаар хороод бүрт хугацаа тогтоон ажилдаа орлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%