Өнөөдөр /2015.03.31/ Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Шууд ардчилал хүрээлэнтэй 2015 онд хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ үзэглэлээ. Санамж бичгийн зорилго нь: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй иргэдийн оролцооны бодлого боловсруулах , хууль эрх зүйн шинэчлэл, мөн энэ чиглэлийн сургалт,судалгааг хамтран хийх, иргэдийн дунд хэлэлцүүлэг хийх, хэлэлцүүлгээс гарсан иргэдийн санал, санаачлагыг шийдвэр гаргах түвшинд хүргэх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг Ажлын албаны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зорилготой бөгөөд нийт 9 төрлийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж гол арга хэмжээ болох Хан-Уул дүүргийн Үндсэн дүрэмтэй болох зорилт дэвшүүллээ.