НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ИТХ-ЫН ДАРГА Д.БАТБИЛЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ НОМЫН САНД НОМ ХАНДИВЛЛАА

2015-03-27

Дүүргийн  Ардчилсан холбооны дарга буюу ИТХ-ын дарга Д.Батбилэг өнөөдөр Үндэсний төв номын санд өөрийн  “Дэнчин” номын дээжээс  хандивллаа.  Мөн уг номоо 21 аймаг бүрийн номын санд  хандивлахаар болсон байна.

Д.Батбилэг даргын тухайд 1990 оны ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд журмын нөхөдийн хамтаар мөр зэрэгцэн зүтгэн ирсэн. Нийгмийг бүхэлд нь өөрчилж чадсан улс төрийн анхны өлсгөлөн болон бусад үйл ажиллагаанд хэрхэн оролцож явсан талаар “Дэнчин” нэртэй түүхэн номоо 2010 онд анх гаргаж уншигч олынхоо хүртээл болгож байжээ.

Харин Үндэсний Номын сангийн захирлын А.Нансалмаагийн зүгээс Монгол улсын оюуны соёлын Үндэсний сан  хөмрөг болсон номын сангийн баримтат өвийн зайлшгүй хадгалах сан хөмрөгт хуулиа дээдлэн, үүргээ ухамсарлаж байгаад  талархаж буйгаа илэрхийллээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%