НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

“ХАН-УУЛ” ДҮҮРГИЙНХЭН “ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ” –Д НЭГДЛЭЭ

2015-03-24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” 2015 оны А/30 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хан-Уул” дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг өнөөдөр эхлүүллээ. Уг хөтөлбөрийн нээлтэд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг оролцлоо.

Тэрбээр хэлэхдээ “Эрхэм хүндэт онцгой комиссын гишүүд, онцгой байдлын алба, албадын  мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, алба хаагчид зочид төлөөлөгчидөө  “Хан-Уул” дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион явуулж байна. Иймд  яаралтай цугларах дохиогоор ажиллан онцгой комисс, албад мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний “Бэлэн байдлын үзлэг”-ээр уг сургуулийн үйл ажиллагаа эхэлж байна.  Бид энэ сургуулиар гамшгийн үед ажиллах мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийг сайжруулах, чадваржуулах, гамшгаас хамгаалах нөөцийг бүх шатанд нэмэгдүүлэх зорилготой. Тиймээс их ач холбогдолтой юм. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцож байгаа нийт ажилтан, алба хаагч, иргэдэд амжилт хүсье” гэв.

Гурван өдрийн турш үргэлжилж буй уг хөтөлбөрийн нээлтэд “Хан-Уул” дүүргийн харьяа аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус, хувийн өмчид байгууллагын нийт 1700 гаруй хүн цуглаж идэвхтэй оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%