“ИРГЭНИЙ ОРОЛЦООГ ДЭМЖИХ” СУРГАЛТ БОЛЛОО
Улаанбаатар цэвэр агаар төслөөс “Иргэний оролцоог дэмжих” сэдэвт сургалтыг өнөөдөр НЗДТГ болон “Хан-Уул” дүүргийн Засаг Даргын Тамгын Газар хамтран зохион байгууллаа. Уг сургалтанд дүүргийн Тамгын газрын дэргэдэх хэлтэс албадын 50 гаруй ажилтан, албан хаагчид оролцсон өргөн цар хүрээтэй болж буйгаараа онцлогтой байна. Сургалтын явцад“Хан-Уул” дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгороос “Иргэний оролцоог дэмжих”сургалтын талаар тодруулж ярилцлаа. “Өнөөдрийн энэхүү сургалт нь “Хан-Уул” дүүргийн нийт ажилтан албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд төр, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Ерөнхийлөгчөөс гаргасан санаачилга иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үнэлгээнд иргэн бүр өөрийн дуу хоолойгоо хүргэж ажиллахад төрийн албан хаагчдыг мэргэшүүлж дадлагажуулах нь хамгийн чухал байдаг. Энэхүү сургалтанд бид төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг, тэдэнтэй хамгийн ойр ажилладаг хүмүүсийг сонгон шалгаруулсан.” гэлээ.