Энэ өдөр /2015.03.12. /Хан-Уул
дүүргийн төв Иргэний танхимд Нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын Ажлын албаны иргэний
оролцооны хэлтсийн албан хаагчид ээлжит
хэлэлцүүлэг, уулзалтаа хийлээ. Уулзалтанд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн Гадаад харилцаа, олон нийттэй хариуцсан
зохион байгуулагч Ж.Хэрлэнтуул, Иргэний танхим хариуцсан зохион байгуулагч
Н.Болормаа, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн
Иргэний оролцооны хэлтсийн дарга, хэлтсийн албан хаагчид, хороодын иргэний танхимын ажилтан нар хүрэлцэн ирж оролцлоо.
Уулзалт хэлэлцүүлгээр Нутгийн өөрөө удирдах байгууллагын манлайлах чиг үүрэгт
иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломж,
ололт амжилт ба үйл ажиллагаандаа анхаарах зарим асуудлын талаар
дүүргүүдийн төлөөлөл санал бодлоо солилцлоо.