Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан энэ оны хамгийн эхний цахим тендерийн нээлт боллоо. Дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжих "Хан-Уул" дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерийн нээлт 2015 оны 3-р сарын 11-ны өдрийн 11:30 цагт Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны өрөөнд боллоо. Нээлтэнд 2 компани оролцлоо.
Д/Д | Тендерт оролцсон компани | Тендерийн зарлагдсан үнэ. | Үнийн хөнгөлөлт |
1 | "Торгон зүлэг" ХХК | 48 066 939 | - |
2 | "Хөх үзүүр" ХХК | 48 726 658 | - |