Хан-Уул дүүргийн өнгө жавхаа, өрх гэрийн гэрэл гэгээ, улс орны түшиг тулгуур болсон элбэрэлт эхчүүд, эмэгтэйчүүд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлж, эрүүл энх, баяр баясал, инээд хөөр, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хан-Уул дүүргийн үе үеийн эхчүүд, эмэгтэйчүүд дүүргийнхээ хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж гарамгай гавъяа байгуулсныг түүх гэрчилнэ.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, эрх, эрх чөлөөг нь баталгаажуулах өдөр болгон тэмдэглэн ирсэн уламжлалтай бөгөөд мөн энэ өдөр бид эмэгтэй хүний тэсвэр хатуужил, үрээ хайрлах эхийн сэтгэлээр бахархах учиртай.
Монголын үзэсгэлэнт саран гоо эхчүүд, эмэгтэйчүүдийг маань сэтгэлийн сүүн цагаан цацал нь ивээх болтугай.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ГАНХУЯГ