Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн 2-р Хорооноос "Өргөмжит ээж" буюу ээжийг алдаршуулах арга хэмжээ энэ өдөр болж өндрөллөө. Тус арга хэмжээ нь “Буянтай ээж”, “Бүтээлч ээж”, “Манлай ээж”-үүдийг дүүрэг хорооныхоон хэмжээнд тодруулж, тэдгээр ээжүүдийн үлгэр дууриаллыг ирээдүйн хүүхэд, залуучуудад өвлүүлэн үлдээх, сурталчлах зорилготой юм. "Өргөмжит ээж"-ийг шалгаруулах үйл ажиллагаанд ХУД-ийн ИТХ-ын Төлөөлөгч 2-р хорооны Засаг дарга Ч,Наранцэцэг, ХУД-ийн ИТХ-ын Төлөөлөгч ХУД-ийн Улаан загламайн хорооны дарга Д.Ган-оч ХУД-ийн ИТХ-ын Төлөөлөгч Д. Азжаргал, нар оролцож ээжүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, 2-р хорооны 9 ээжид өргөмжлөл гардуулж баяр хүргэлээ.