ХАН-УУЛ ДҮҮРЭГ "БУЯНТАЙ ЭЭЖ", "БҮТЭЭЛЧ ЭЭЖ", "МАНЛАЙ ЭЭЖ"-ЭЭ ШАЛГАРУУЛЛАА
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс "Өргөмжит ээж" шалгаруулах арга хэмжээ өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь “Буянтай ээж”, “Бүтээлч ээж”, “Манлай ээж”-үүдийг дүүргийнхээ хэмжээнд тодруулж, тэдгээр ээжүүдийн үлгэр дууриаллыг ирээдүйн хүүхэд, залуучуудад өвлүүлэн үлдээх, сурталчлах зорилготой юм. "Өргөмжит ээж"-ийг шалгаруулах үйл ажиллагаанд ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, ЗДТГ-ын дарга Л.Үнэнбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга бөгөөд ИТХ-ын Нийгмийн бодлогын хороон дарга Ё.Цацралтуяа нар оролцож ээжүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, 16 хорооны 48 ээжид өргөмжлөл гардуулж баяр хүргэлээ.